A

A

A

  • Нүүр
  • Эрчим хүчний зохицуулах хороо
  • Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төсөвт байгууллагад борлуулах дулааны эрчим хүчний тарифыг 1 дүгээр хавсралтаар, үйлдвэр аж ахуйн нэгж, байгууллага болон орон сууц, айл өрхөд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг 2 дугаар хавсралтаар батлах тухай
Бүлэг: 1979

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр

Дугаар 01

Улаанбаатар хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалт, 9.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, "Дөрвөлж" ОНӨААТҮГ-ын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 274 дүгээр албан бичгээр ирүүлсэн тарифын саналыг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1.Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төсөвт байгууллагад борлуулах дулааны эрчим хүчний тарифыг 1 дүгээр хавсралтаар, үйлдвэр аж ахуйн нэгж, байгууллага болон орон сууц, айл өрхөд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэ тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан тарифыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс, хоёрдугаар хавсралтаар баталсан тарифыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Дөрвөлж" ОНӨААТҮГ (С.Түвшиндэлгэр)-т үүрэг болгосугай.

/Энэ заалтыг 2025 оны ЭХЗХ-ны 180 дугаар тогтоолоор өөрчилсөн./

3.Энэ тогтоолыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсэн өдрөөс эхлэн Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн "Тариф батлах тухай" 461 дүгээр тогтоолын хавсралтын 1 дүгээр мөрөнд заасан төсөвт байгууллагын халаалтын тариф, 3 дугаар мөрөнд заасан төсөвт байгууллагын хэрэгцээний халуун ус халаасан дулааны тарифыг тус тус хүчингүй болгосугай.

4.Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн "Тариф батлах тухай" 461 дүгээр тогтоолыг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.

/Энэ заалтыг 2025 оны ЭХЗХ-ны 180 дугаар тогтоолоор өөрчилсөн./  /Энэ заалтыг ЭХЗХ-ны 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 715 дугаар тогтоолоор  өөрчилсөн./

5.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ, тарифын газар (Б.Эрдэнэбулган)-т даалгасугай.

ДАРГА Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ П.ТОВУУДОРЖ

ЗОХИЦУУЛАГЧ Л.ДАШМЯГМАРЖАВ

ЗОХИЦУУЛАГЧ Ц.НОРОВЖАМЦ

ЗОХИЦУУЛАГЧ Д.ЦОГОО