- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын төсөвт байгууллагад борлуулах дулааны эрчим хүчний тарифыг 1 дүгээр хавсралтаар, үйлдвэр аж ахуйн нэгж, байгууллага болон орон сууц, айл өрхөд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг 2 дугаар хавсралтаар батлах тухай
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр
Дугаар 02
Улаанбаатар хот
ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалт, 9.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, "Сэлэнгэ энерго" ОНӨААТҮГ-ын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 01/287 дугаар албан бичгээр ирүүлсэн тарифын саналыг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын төсөвт байгууллагад борлуулах дулааны эрчим хүчний тарифыг 1 дүгээр хавсралтаар, үйлдвэр аж ахуйн нэгж, байгууллага болон орон сууц, айл өрхөд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан тарифыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс, 2 дугаар хавсралтаар баталсан тарифыг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Сэлэнгэ энерго" ОНӨААТҮГ (Б.Алтансүх)-т үүрэг болгосугай.
3.Энэ тогтоолыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсэн өдрөөс эхлэн Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн "Тариф батлах тухай" 681 дүгээр тогтоолын хавсралтын 1 дүгээр мөрөнд заасан төсөвт байгууллагын халаалтын тарифыг хүчингүй болгосугай.
4.Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн "Тариф батлах тухай" 681 дүгээр тогтоолыг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.
5.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ, тарифын газар (Б.Эрдэнэбулган)-т даалгасугай.
ДАРГА Э.ТҮВШИНЧУЛУУН
ЗОХИЦУУЛАГЧ П.ТОВУУДОРЖ
ЗОХИЦУУЛАГЧ Л.ДАШМЯГМАРЖАВ
ЗОХИЦУУЛАГЧ Ц.НОРОВЖАМЦ
ЗОХИЦУУЛАГЧ Д.ЦОГОО
Текст томруулах
A
A
A