A

A

A

  • Нүүр
  • Эрчим хүчний зохицуулах хороо
  • Ховд аймгийн "Ховд дулааны станц" ТӨХК-ийн эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон төсөвт байгууллагад борлуулах дулааны эрчим хүчний тарифыг 1 дүгээр хавсралтаар, үйлдвэр аж ахуйн нэгж, байгууллага болон орон сууц, айл өрхөд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг 2 дугаар хавсралтаар батлах тухай
Бүлэг: 1979

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр

Дугаар 03

Улаанбаатар хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалт, 9.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, "Ховд дулааны станц" ТӨХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 357 дугаар албан бичгээр ирүүлсэн тарифын саналыг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1.Ховд аймгийн "Ховд дулааны станц" ТӨХК-ийн эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон төсөвт байгууллагад борлуулах дулааны эрчим хүчний тарифыг 1 дүгээр хавсралтаар, үйлдвэр аж ахуйн нэгж, байгууллага болон орон сууц, айл өрхөд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.

Энэ тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан тарифыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс, хоёрдугаар хавсралтаар баталсан тарифыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Ховд дулааны станц" ТӨХК (Д.Энхсайхан)-д үүрэг болгосугай

.

/Энэ заалтыг 2025 оны ЭХЗХ-ны 182 дугаар тогтоолоор өөрчилсөн/

3.Энэ тогтоолыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсэн өдрөөс эхлэн Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн "Тариф батлах тухай" 174 дүгээр тогтоолын хавсралтын 1, 2 дугаар мөрөнд заасан төсөвт байгууллагын халаалтын тарифыг, 5 дугаар мөрөнд заасан төсөвт байгууллагын хэрэгцээний халуун ус халаасан дулааны тарифыг тус тус хүчингүй болгосугай.

4

.

Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн "Тариф батлах тухай" 174 дүгээр тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгосугай

.

/Энэ заалтыг 2025 оны ЭХЗХ-ны 182 дугаар тогтоолоор өөрчилсөн/

5.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ, тарифын газар (Б.Эрдэнэбулган)-т даалгасугай.

ДАРГА Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ П.ТОВУУДОРЖ

ЗОХИЦУУЛАГЧ Л.ДАШМЯГМАРЖАВ

ЗОХИЦУУЛАГЧ Ц.НОРОВЖАМЦ

ЗОХИЦУУЛАГЧ Д.ЦОГОО