A

A

A

Бүлэг: 1979

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БУГАТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 12

Баянгол

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Малын тоо толгойд тухайн татварын жилд ногдох албан татварын хэмжээг төрөл тус бүр дээр тэмээ-0 төгрөг, адуу-600 төгрөг, үхэр-600 төгрөг, хонь-300 төгрөг, ямаа-300 төгрөг байхаар өөрчлөн тогтоосугай.

2.Албан татварын хэмжээ өөрчлөн тогтоосон тогтоолыг Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэн хянуулж, бүртгүүлэх, татварын орлогыг хуулийн хугацаанд бүрдүүлэн ажиллахыг сумын Засаг дарга (Я.Мятав)-д үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбоотойгоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 04 сарын 23-ны өдрийн 75 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Б.БАТБОЛД