A

A

A

Бүлэг: 1979

ӨМНӨГОВЬ АЙМАГ МАНЛАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 02/19

Манлай сум

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх заалт, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалт, 41 дүгээр зүйлийн 41.6 дахь хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Сумын нийт өрх, аж ахуй нэгж, үйлдвэр үйлчилгээний газрууд, албан байгууллагуудын мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан тогтоолыг зохих хууль журмын дагуу холбогдох газарт бүртгүүлж, үйлчилгээний хураамжийг дагаж мөрдүүлэн, хураамжийг бүрэн төвлөрүүлж ажиллахыг сумын Засаг дарга (П.Баасанцогт)-д үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 10 дугаар сарын 03 -ны өдрийн 14/05 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

ДАРГА Д.СОНИНБААТАР