- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ӨМНӨГОВЬ АЙМАГ МАНЛАЙ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
ӨМНӨГОВЬ АЙМАГ МАНЛАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар 02/20
Манлай сум
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.15, 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.4 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4 дэх хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Өмнөговь аймгийн Манлай сумын малчин болон мал бүхий өрхөөс авах малын тоо толгойн албан татварын хэмжээг тэмээ 300 (Гурван зуу) төгрөг, адуу 300 (Гурван зуу) төгрөг, үхэр 300 (Гурван зуу) төгрөг, хонь 400 (Дөрвөн зуу) төгрөг, ямаа 500 (Таван зуу) төгрөгөөр тогтоосугай.
2.Энэхүү тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хуулийн хугацаанд хүргүүлэн ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд даалгасугай.
3.Тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга (П.Баасанцогт)-д үүрэг болгосугай.
4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Манлай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг тогтоох тухай" 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 16/07 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Д.СОНИНБААТАР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх