A

A

A

Бүлэг: 1979

ХЭНТИЙ АЙМГИЙН МӨРӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 4 ДҮГЭЭР ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр

Дугаар 02                           

Мөрөн сум

МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДОХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1,14 дэх заалт Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Дөрөвдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрт дагаж мөрдөх малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Малын тоо толгойн албан татварыг хуульд заасан хугацаанд орон нутгийн төсөвт төвлөрүүлж Төсвийн тухай хуулийн 60.2.8-д заагдсан үйл ажиллагаанд зарцуулан ажиллахыг сумын Засаг дарга /Н.Хатанбаатар/-д татварын орлого төвлөрүүлэлтэнд хяналт тавин ажиллаж, тайланг бүтэн жилээр Иргэдийн төлөөлөгчдийн хуралд тайлагнаж ажиллахыг татварын улсын байцаагч /Ж.Алтанцэцэг/-д даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, хөдөө аж ахуй хөгжлийн хороо /Н.Амармөрөн/-д, шийдвэрийг иргэд, олон нийтэд сурталчилан танилцуулахыг багийн засаг дарга, хурлын төлөөлөгч нарт үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 15 дугаар хуралдааны 18-р тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай

ДАРГА Ж.ДАШЖАМЦ