- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа "РМВ" ХХК-ний эзэмшлийн дулаанаар түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний үнэ тарифыг 1 дүгээр хавсралтаар, Бууцагаан сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний үнэ тарифыг 2 дугаар хавсралтаар батлах тухай
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр
Дугаар 01
Номгон
ТАРИФ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол улсын Эрчим хүчний тухай хуулийн 11.3.3, Захиргааны ерөнхий хуулийн 67.2 дахь хэсэг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 504 дүгээр тогтоол, "РМВ" ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 93 дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа "РМВ" ХХК-ний эзэмшлийн дулаанаар түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний үнэ тарифыг 1 дүгээр хавсралтаар, Бууцагаан сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний үнэ тарифыг 2 дугаар хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Батлагдсан тарифыг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөсүгэй.
3.Батлагдсан тарифыг мөрдүүлж, аж ахуйн нэгж байгууллага, айл өрхийг халаалт, дулаанаар найдвартай ханган ажиллахыг "РМВ" ХХК-ний гүйцэтгэх захирал /П.Рэнцэнпэлжээ/-д даалгасугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Баянхонгор аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга, орон тооны бус гишүүдэд тус тус үүрэг болгосугай.
5.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Баянхонгор аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар тогтоолын 1 болон 2 дугаар хавсралтын 1 дүгээр мөрөнд байх "РМВ" ХХК-ний үнэ тарифтай холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА А.ТҮВШИНБИЛЭГ
ОРОН ТООНЫ БУС ГИШҮҮН М.МӨНХБАТ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх