A

A

A

  • Нүүр
  • Эрчим хүчний зохицуулах хороо
  • Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа "Эх бүрдэн" ХХК-ний эзэмшлийн дулаанаар түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг 1 дүгээр хавсралтаар Баянбулаг сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг 2 дугаар хавсралтаар батлах тухай
Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр

Дугаар 02

Номгон

ТАРИФ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол улсын Эрчим хүчний тухай хуулийн 11.3.3, Захиргааны ерөнхий хуулийн 67.2 дахь хэсэг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 504 дүгээр тогтоол, "Эх бүрдэн" ХХК-ийн 2025 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа "Эх бүрдэн" ХХК-ний эзэмшлийн дулаанаар түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг 1 дүгээр хавсралтаар Баянбулаг сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг 2 дугаар хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Батлагдсан тарифыг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөсүгэй.

3.Батлагдсан тарифыг мөрдүүлж, аж ахуйн нэгж байгууллага, айл өрхийг халаалт, дулаанаар найдвартай ханган ажиллахыг "Эх бүрдэн" ХХК-ний гүйцэтгэх захирал /Б.Дагвабазар/-т даалгасугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Баянхонгор аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга, орон тооны бус гишүүдэд тус тус үүрэг болгосугай.

5.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Баянхонгор аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 36 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА А.ТҮВШИНБИЛЭГ

ОРОН ТООНЫ БУС ГИШҮҮН М.МӨНХБАТ