A

A

A

  • Нүүр
  • Эрчим хүчний зохицуулах хороо
  • Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа "Чандмань-Баянхонгор" ХК-ний эзэмшлийн дулаанаар түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар батлах тухай
Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр

Дугаар 03

Номгон

ТАРИФ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол улсын Эрчим хүчний тухай хуулийн 11.3.3, Захиргааны ерөнхий хуулийн 67.2 дахь хэсэг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 504 дүгээр тогтоол, "Чандмань-Баянхонгор" ХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 294 дүгээр албан бичгээр ирүүлсэн саналыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа "Чандмань-Баянхонгор" ХК-ний эзэмшлийн дулаанаар түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Батлагдсан тарифыг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөсүгэй.

3.Батлагдсан тарифыг мөрдүүлж, аж ахуйн нэгж байгууллага, айл өрхийг халаалт, дулаанаар найдвартай ханган ажиллахыг "Чандмань-Баянхонгор" ХК-ний захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч /Б.Соронзонбаатар/-д даалгасугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Баянхонгор аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга, орон тооны бус гишүүдэд тус тус үүрэг болгосугай.

5.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Баянхонгор аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 6 дугаар мөрөнд байх "Чандмань-Баянхонгор" ХК-ний үнэ тарифтай холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА А.ТҮВШИНБИЛЭГ

ОРОН ТООНЫ БУС ГИШҮҮН М.МӨНХБАТ