A

A

A

  • Нүүр
  • Эрчим хүчний зохицуулах хороо
  • Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа "Марал баян өргөө" ХХК-ний эзэмшлийн дулаанаар түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар батлах тухай
Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН

ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр

Дугаар 10

Номгон

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Монгол улсын Эрчим хүчний тухай хуулийн 11.3.3, Захиргааны ерөнхий хуулийн 67.2 дахь хэсэг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 504 дүгээр тогтоол, "Марал баян өргөө" ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 002 дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа "Марал баян өргөө" ХХК-ний эзэмшлийн дулаанаар түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралт ёсоор баталсугай.

2.Батлагдсан тарифыг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөсүгэй.

3.Батлагдсан тарифыг мөрдүүлж, аж ахуйн нэгж байгууллага, айл өрхийг халаалт, дулаанаар найдвартай ханган ажиллахыг "Марал баян өргөө" ХХК-ний гүйцэтгэх захирал /Б.Мөнхбат/-д даалгасугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Баянхонгор аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга, орон тооны бус гишүүдэд тус тус үүрэг болгосугай.

ДАРГА А.ТҮВШИНБИЛЭГ

ОРОН ТООНЫ БУС ГИШҮҮН М.МӨНХБАТ