- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ТӨГРӨГ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ТӨГРӨГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр
Дугаар 3/03
Төгрөг сум
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.4, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Малчин, мал бүхий этгээдийн өмчилж буй малын төрөл тус бүрээр тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг тэмээ-400, адуу-400, үхэр-400, хонь-400, ямаа-400 төгрөгөөр байхаар тогтоосугай.
2.Батлагдсан албан татварын хэмжээг сурталчилж, татварыг хуулийн хугацаанд орон нутгийн төсөвт төвлөрүүлж, төсвийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан зориулалтын дагуу зарцуулж, тайлагнан ажиллахыг сумын Засаг дарга (Д.Батсайхан)-д үүрэг болгосугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (С.Догмидмаа)-д үүрэг болгосугай.
4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 14/04 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Д.НАРАНГЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх