- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДЭЛҮҮН СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДЭЛҮҮН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар 18
Рашаант
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10,35.1.14 Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4, дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
Нэг. Баян-өлгий аймгийн Дэлүүн сумын нийт нутгаар хур тунадас бага орж зуншлага тааруу байснаас хамааран бэлчээрийн даац муу, зуд турхантай, өвөлжилт хүндэрч, малчид иргэдийн орлого, амьжиргааны түвшин доройтолд орсон учир малын тоо толгойн албан татварын хэм хэмжээг шинэчлэн тогтоох саналыг дэмжин хавсралтаар баталсугай.
Хоёр. Энэхүү шийдвэрийн бүрдлийг ханган Хууль зүй, дотоод хэргийн яаманд хуулийн хугацаанд уламжилж ажиллахыг сумын засаг дарга М.Авужалел-д даалгасугай
Гурав. Уг тогтоол гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12-р сарын 15-ны өдрийн 25 дугаар тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Ж.Ербол
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх