A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 44

Улаанбаатар хот

ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, Улсын хошой баатар, Маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойг 2025 онд тэмдэглэн өнгөрүүлсүгэй.

2.Ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг удирдан, зохион байгуулах Ажлын хэсгийг байгуулж, арга хэмжээний төлөвлөгөө батлан, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.НОМИН