- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2012 оны 136 дугаар тогтоолд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 45
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Ахмад настны тухай хуулийн 12.2, 13.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийн хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 136 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Нийгмийн халамжийн сангаас олгох зарим тэтгэмж, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх тусламж, хөнгөлөлтийн хэмжээ"-ний 6 дахь заалтыг доор дурдсан агуулгаар өөрчлөн найруулсугай.
6. | Насны хишиг тэтгэмж | жилд 2 удаа | 65-69 настай ахмад настанд 50,000; 70-79 настай ахмад настанд 80,000; 80-89 настай ахмад настанд 150,000; 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250,000. |
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх