- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2022 оны 380 дугаар тогтоолд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 46
Улаанбаатар хот
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн, "Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 3.3.4.17-д заасныг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Техникийн зохицуулалт батлах тухай" Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 380 дугаар тогтоолын 3 дахь заалтын "2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс" гэснийг "2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс" гэж өөрчилсүгэй.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Мал аж ахуйн салбарт авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 211 дүгээр тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Ж.ЭНХБАЯР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх