A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 67

Улаанбаатар хот

ХҮННҮ ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААР БАТЛАХ ТУХАЙ

Хүннү Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 14.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Хүннү хотын Захирагчийн ажлын албаны бүтцийг доор дурдсанаар тогтоосугай:

1.1.Хөгжлийн бодлогын хэлтэс;

1.2.Хууль тогтоомж, гэрээ эрх зүйн хэлтэс;

1.3.Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс;

1.4.Төрийн захиргааны хэлтэс;

1.5.Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс;

1.6.Мэдээлэл технологи, бүртгэлийн хэлтэс;

1.7.Хуурай боомт, тээвэр логистикийн хэлтэс;

1.8.Хот байгуулалт, газар зохион байгуулалтын алба;

1.9.Хот, нийтийн аж ахуйн хэлтэс.

(Энэ заалтыг Засгийн газрын 2025 оны 38 дугаар тогтоолоор өөрчилсөн)

2.Хүннү хотын Захирагчийн ажлын албаны орон тооны хязгаарыг 61 хүртэл байхаар тогтоосугай.

3.Хүннү хотын захиргааны удирдлагын бүтцийг дараах байдлаар тогтоосугай:

(Энэ заалтыг Засгийн газрын 2025 оны 38 дугаар тогтоолоор нэмсэн)

3.1.Хүннү хотын Захирагч;

3.2.Хүннү хотын ерөнхий архитектор;

3.3.Хүннү хотын Захирагчийн ажлын албаны дарга.

(Энэ тогтоолын нэр, тэмдэглэх хэсэг, 1-3 дахь заалтын "Шинэ Зуунмод" гэснийг "Хүннү" гэж Засгийн газрын 2025 оны 107 дугаар тогтоолоор өөрчилсөн)

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Н.УЧРАЛ