- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтанд нийгмийн ажлын үйлчилгээ явуулах эрх, мэргэшлийн зэрэг олгох, хүчингүй болгох журам/

ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ
2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр
Дугаар А/11
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтанд нийгмийн ажлын үйлчилгээ явуулах эрх, мэргэшлийн зэрэголгох, хүчингүй болгох журмыг хавсралтаар баталсугай.
2.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын газарт, мэргэшлийн зэргийн нэмэгдлийг хүүхэд хамгааллын байгууллагын үйл ажиллагааны жил бүрийн төсөвт тусгаж, хэрэгжүүлж ажиллахыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар /Х.Ихтамир/-т тус тус үүрэг болгосугай.
3.Энэхүү тушаалыг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
4.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2024 оны "Журам батлах тухай" А/28 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A
