- Нүүр
- Сайдын тушаал
- АЛДАНГИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр
Дугаар А/11
Улаанбаатар хот
АЛДАНГИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1.Татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.051 хувь, татварын албанаас үндэслэлгүй илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.042 хувь байхаар тогтоож, 2025 оны татварын жилд мөрдсүгэй.
2.Тушаалын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг Татварын ерөнхий газар /Ч.Чимидсүрэн/-т үүрэг болгосугай.
САЙД Б.ЖАВХЛАН
Текст томруулах
A
A
A
