A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АНГИЛАЛ, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ ТОГТООХ ТУХАЙ /Аж ахуйн нэгж, байгууллагын  ангилал, шалгуур үзүүлэлт тогтоох журам/
Бүлэг: 1979

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2025 оны 2 дугаар сарын 06-ны өдөр

Дугаар А/25

Улаанбаатар хот

АНГИЛАЛ, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ ТОГТООХ ТУХАЙ

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.Санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг мөрдөх "Аж ахуйн нэгж, байгууллагын  ангилал, шалгуур үзүүлэлт тогтоох журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /Б.Болормаа/-т даалгасугай.

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан "Журам батлах тухай" Сангийн сайдын 2016 оны 41 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Б.ЖАВХЛАН