- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ЦАГИЙН ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2025 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр
Дугаар А/31
Мөрөн сум
СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ЦАГИЙН ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.21, 66 дугаар зүйлийн 66.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 77 дугаар зүйлийн 77.1, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1, 16.2.2, 22 дугаар зүйлийн 22.2, 23 дугаар зүйлийн 23.1, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.10, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, аймгийн Засаг даргын зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ын өдрийн 02 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь.
1.Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цагийн хязгаар, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох өдрийг хавсралтаар шинэчлэн тогтоосугай.
2.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хязгаарыг мөрдүүлж, тогтмол хяналт тавьж ажиллахыг аймгийн Цагдаагийн газар (цагдаагийн хурандаа Д.Мөнхжаргал), Хүнс, хөдөө аж ахуйн газар (Я.Эрхэмбаяр), сумдын Засаг дарга нарт даалгасугай.
3.Захирамжийг хуульд заасны дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс (Р.Машбат)-т үүрэг болгосугай.
4.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан "Цагийн хязгаар тогтоох тухай" аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/10 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА П.ТӨМӨРБААТАР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх