A

A

A

Бүлэг: 1979

ЗАВХАН АЙМГИЙН ИХ-УУЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар А/18

Баян-Ухаа

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.14, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Малын тOO толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.4 дэх заалт, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15, 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.2 дахь заалт, 68 дугаар зүйлийн 68.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөвлөгчдийн Хурлын хоёрдугаар хуралдаанаас ТОГТООХ нь

1.Малын тоо толгойн албан татварын хэмжээг мал терел, толгой тус бүрээр Тэмээ-0, Адуу-1000, Ямаа-600, Үхэр-400, Хонь 200 төгрөг байхаар ноогдуулж баталсугай

2.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын арван гуравдугаар хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн А/35 дугаар тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга (Д.Энэбишчагнаа)-д даалгасугай.

ДАРГА Д.ЭНЭБИШЧАГНАА