- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 16
Төрийн ордон, Улаанбаатар хот
Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийг баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:
1/"Хархорум" хотын төлөвлөлт, бүтээн байгуулалтын үйл ажиллагааг Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль, Хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн зохион байгуулах;
2/"Шинэ Хархорум" хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны төсөв, хөрөнгө, эрх, үүрэг, бүтэц бүрэлдэхүүнийг Хархорум хотын Захирагчийн ажлын албанд шилжүүлэх;
3/Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийг баталсантай холбогдуулан Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулан 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.
2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо /Ж.Бат-Эрдэнэ/, Эдийн засгийн байнгын хороо /Р.Сэддорж/-нд тус тус даалгасугай.
3.Энэ тогтоолыг Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх