- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- "Орхоны хөндийд "Шинэ Хархорум"хот байгуулах тухай" Улсын Их Хурлын тогтоолд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 18
Төрийн ордон, Улаанбаатар хот
"Орхоны хөндийд "Шинэ Хархорум" хот байгуулах тухай" Улсын Их Хурлын тогтоолд өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Орхоны хөндийд "Шинэ Хархорум" хот байгуулах тухай" Монгол Улсын Их Хурлын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 07 дугаар тогтоолын нэр, мөн тогтоолын 1, 2 дахь заалт, 2 дахь заалтын 1, 2, 3 дахь дэд заалтын "Шинэ" гэснийг тус тус хассугай.
2.Энэ тогтоолыг Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A
