- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- "Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 20
Төрийн ордон, Улаанбаатар хот
"Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 64 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал"-ын 3.1.1, 3.1.2, 3.1.3, 3.1.5, 3.1.6, 3.1.7, 3.1.8, 3.1.9, 3.1.10, 3.1.11, 3.2.21, 3.3.19, 3.3.22, 3.4.22, 3.4.28, 3.4.33 дахь заалтын "Шинэ" гэснийг тус тус хассугай.
2.Энэ тогтоолыг Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх