A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 27

Төрийн ордон, Улаанбаатар хот

"Засгийн газарт чиглэл өгөх тухай" Улсын Их Хурлын тогтоолд өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Засгийн газарт чиглэл өгөх тухай" Монгол Улсын Их Хурлын 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 40 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 1 дэх дэд заалтын "Шинэ Зуунмод" гэснийг "Хүннү" гэж өөрчилсүгэй.

2.Энэ тогтоолыг Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН