A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • "Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 28

Төрийн ордон, Улаанбаатар хот

"Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 64 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал"-ын 3.7.2 дахь заалтын "Шинэ Зуунмод" гэснийг "Хүннү" гэж өөрчилсүгэй.

2.Энэ тогтоолыг Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН