- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АРГАЧЛАЛ, ЗАРДЛЫН НОРМАТИВ БАТЛАХ ТУХАЙ (хүүхэд хамгааллын үйлчилгээ)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 236
Улаанбаатар хот
АРГАЧЛАЛ, ЗАРДЛЫН НОРМАТИВ БАТЛАХ ТУХАЙ
Хүүхэд хамгааллын тухай хуулийн 52.8-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Хүүхэд хамгааллын үйлчилгээг санхүүжүүлэх аргачлал"-ыг 1 дүгээр хавсралт, "Хүүхэд хамгааллын үйлчилгээний нэг хүүхдэд ногдох дундаж зардлын норматив"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2.Эрхлэх асуудлын хүрээнд хүүхэд хамгааллын үйлчилгээнд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгаж, аргачлал, нормативын дагуу санхүүжүүлэхийг Засгийн газрын гишүүдэд даалгасугай.
3.Харьяа нутаг дэвсгэрийн хүрээнд хүүхэд хамгааллын үйлчилгээнд шаардагдах зардлыг орон нутгийн төсөвт тусган, энэ тогтоолын хавсралтаар баталсан аргачлал, нормативын дагуу санхүүжүүлж ажиллахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.
4.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгаланд үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх