- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөл)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 210
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 7.2.8, 13.2, 13.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Аймаг, нийслэлийн хэрэгжүүлэх төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн хүрээнд "Түншлэлийн төслийн урьдчилсан үнэлгээ, бүрэн шинжилгээ хийх журам"-ыг 1 дүгээр хавсралт, "Хувийн хэвшлийн түншлэгч болон зөвлөх үйлчилгээг сонгон шалгаруулах журам"-ыг 2 дугаар хавсралт, "Түншлэлийн гэрээ байгуулах, хэлэлцээ хийж сонгон шалгаруулалтгүй гэрээ байгуулах журам"-ыг 3 дугаар хавсралт, "Түншлэлийн төслийн хэрэгжилт, санхүүжилт, зохион байгуулалт, тайлагналт болон хяналт тавих журам"-ыг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай.
(Энэ тогтоолын 2 дугаар хавсралтыг Засгийн газрын 2026 оны 228 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон бөгөөд үүнийг 2026-07-01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Засгийн газрын 2026 оны 228 дугаар тогтоолоор 1. 4 дүгээр хавсралтад нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд үүнийг 2026-07-01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.)
2.Энэ тогтоолыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг хэрэгжүүлэхэд мөрдөж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, холбогдох хууль тогтоомжид заасны дагуу аймаг, нийслэлийн хэрэгжүүлэх төр, хувийн хэвшлийн түншлэлд хяналт тавьж, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Сангийн сайд Б.Жавхлан болон Засгийн газрын холбогдох гишүүдэд үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮН ШАДАР САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД Л.ГАНТӨМӨР
(Энэ тогтоолын 2 дугаар хавсралтыг Засгийн газрын 2026 оны 228 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцож, 1, 4 дүгээр хавсралтад мөн тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх