- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТҮНШЛЭЛИЙН ТӨСЛИЙН УРЬДЧИЛСАН ҮНЭЛГЭЭ, БҮРЭН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ
Засгийн газрын 2024 оны 12 дугаар
сарын 04-ний өдрийн 210 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт
ТҮНШЛЭЛИЙН ТӨСЛИЙН УРЬДЧИЛСАН ҮНЭЛГЭЭ,
БҮРЭН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэ журмын зорилго нь Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 13.2-т заасан түншлэлийн төслийн хүрээнд аймаг, нийслэлд хэрэгжүүлэх төслийн ач холбогдол, үр ашгийг нарийвчлан судалж тогтоох, хэрэгжүүлэх боломжийн талаар дүгнэлт гаргах, аймаг, нийслэлийн хөгжлийн бодлогын баримт бичигт тусгах, түншлэлийн төрөл, гэрээний хэлбэрийг тодорхойлох зорилгоор түншлэлийн төслийн төлөвлөлтөд урьдчилсан үнэлгээ болон бүрэн шинжилгээ (цаашид "төслийн бүрэн шинжилгээ" гэх) хийхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2.Энэ журамд хэрэглэсэн нэр томьёог Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан утгаар ойлгоно.
Хоёр.Түншлэлийн төслийн урьдчилсан үнэлгээ хийх
2.1.Хувийн хэвшлийн түншлэгч нь Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасан нөхцөл, шаардлагад нийцүүлэн тус хуулийн 13.2-т заасан салбарт түншлэлээр хэрэгжүүлэх төслийн саналыг аймаг, нийслэлийн Засаг даргад гаргах эрхтэй.
2.2.Түншлэлээр хэрэгжүүлэх төслийн санал (цаашид "төслийн санал" гэх)-д дараах мэдээллийг тусгах бөгөөд төсөлд холбогдох тооцоо, шинжилгээ, судалгааг сүүлийн 3 жилийн дотор хийсэн байна:
2.2.1.төслийн мэдээлэл, танилцуулга. Энэ журмын 1 дүгээр хавсралт (Маягт 1-8)-д заасны дагуу дараах мэдээллийг бүрдүүлнэ:
2.2.1.1.төслийн ерөнхий мэдээлэл;
2.2.1.2.төслийн нийгмийн ач холбогдлын талаарх мэдээлэл;
2.2.1.3.төслийн эдийн засгийн үр ашгийн талаарх мэдээлэл;
2.2.1.4.төсөл хэрэгжүүлэх салбарын хууль, эрх зүйн орчны талаарх мэдээлэл;
2.2.1.5.аймаг, нийслэлийн хөгжлийн бодлого, төлөвлөлттэй нийцэж байгаа эсэх мэдээлэл;
2.2.1.6.төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангагдсан байдлын талаарх мэдээлэл;
2.2.1.7.төслийн дэд бүтцийн хэрэгцээний мэдээлэл;
2.2.1.8.төслийн хүрээнд бий болох ажлын байрны мэдээлэл.
2.2.2.хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө;
2.2.3.санхүү, хөрөнгө оруулалтын тооцоо;
2.2.4.санхүү, эдийн засгийн үр ашгийн шинжилгээ;
2.2.5.урьдчилсан үнэлгээнд шаардлагатай бусад мэдээлэл.
2.3.Аймаг, нийслэлийн Засаг дарга нь энэ журмын 2.2-т заасан мэдээллийг тусгасан түншлэлээр хэрэгжүүлэх төслийн саналыг хүлээн авч, түншлэлийн эх үүсвэрээр хэрэгжүүлэхэд тохиромжтой эсэх талаар урьдчилсан үнэлгээг хийх бөгөөд шаардлагатай тохиолдолд ажлын хэсэг байгуулж болно.
2.4.Төслийн саналд энэ журмын 2.2-т заасан мэдээлэл дутуу, эсхүл холбогдох тооцоо, судалгааг бүрэн боловсруулаагүй тохиолдолд аймаг, нийслэлийн Засаг дарга нь тус төслийн саналыг төсөл санаачлагчид буцаах бөгөөд үндэслэлийг дурдсан байна.
2.5.Энэ журмын 2.3-т заасан урьдчилсан үнэлгээ хийх хугацаа хуанлийн 30 өдөр байна.
2.6.Аймаг, нийслэлийн нутгийн захиргааны холбогдох байгууллага нь урьдчилсан үнэлгээг хийхэд шаардлагатай мэдээллээр хангаж, хэрэгцээ шаардлагыг тодорхойлсон тооцоо, судалгааг хийхэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлнэ.
2.7.Аймаг, нийслэлийн Засаг дарга нь урьдчилсан үнэлгээ хийхэд мэргэжил, арга зүйн туслалцаа шаардлагатай гэж үзсэн тохиолдолд мэргэжлийн зөвлөх үйлчилгээг холбогдох хууль, журмын дагуу авч болно.
2.8.Түншлэлийн төсөл нь Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 18.1-д заасан нийтлэг шаардлагыг хангасан байх ба тухайн салбарын бодлогын баримт бичигтэй уялдсан эсэх санал, зөвлөмжийг салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас авна.
2.9.Аймаг, нийслэлийн Засаг дарга урьдчилсан үнэлгээний тайлан, дүгнэлтийг хянаж, баталгаажуулна.
Гурав.Түншлэлийн төслийг хөгжлийн
бодлогын баримт бичигт тусгах
3.1.Энэ журмын 2.9-д заасны дагуу хянан баталгаажсан түншлэлээр хэрэгжүүлэх боломжтой түншлэлийн төслийг аймаг, нийслэлийн хөгжлийн бодлогын баримт бичигт тусгуулах саналыг аймаг, нийслэлийн Засаг дарга нь иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлж, шийдвэрлүүлнэ.
3.2.Аймаг, нийслэлийн Засаг дарга аймаг, нийслэлийн хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан түншлэлийн төслүүдийг өөрийн цахим хуудас, мэдээллийн сангаар дамжуулан 12 сар хүртэлх хугацаанд олон нийтэд зарлана.
3.3.Урьдчилсан үнэлгээ хийгдсэн, аймаг, нийслэлийн хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан түншлэлийн төсөлд бүрэн шинжилгээг хийнэ.
Дөрөв.Түншлэлийн төсөлд бүрэн шинжилгээ хийх
4.1.Энэ журмын 3.3-т заасан шаардлага хангасан түншлэлийн төсөлд бүрэн шинжилгээ хийх, үнэлэх ажиллагаа дараах үе шаттай байна:
4.1.1.түншлэлийн төслийн дүн шинжилгээг хийх;
4.1.2.түншлэлийн төслийн урьдчилсан болон нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах;
4.1.3.түншлэлийн төслийн эх хувийг боловсруулах;
4.1.4.түншлэлийн төслийн эрсдэлийг судалж, тодорхойлох.
4.2.Аймаг, нийслэлийн Засаг дарга нь түншлэлийн төсөлд бүрэн шинжилгээ хийх төслийн баг (ажлын хэсэг)-ийг томилно.
4.3.Төслийн баг томилох шийдвэрт багийн бүрэлдэхүүн, чиг үүрэг, төслийн бүрэн шинжилгээ хийх хугацаа зэргийг тусгана.
4.4.Төслийн баг нь дарга, нарийн бичгийн дарга, гишүүд бүхий 7-оос доошгүй тооны бүрэлдэхүүнтэй байна. Төслийн багийн бүрэлдэхүүнд дараах байгууллагын төлөөллийг оруулна:
4.4.1.аймаг, нийслэлийн нутгийн захиргааны холбогдох байгууллагын төлөөлөл;
4.4.2.түншлэлийн төслөөс хамааран холбогдох төрийн байгууллагын төлөөлөл.
4.5.Төслийн багийн бүрэлдэхүүнд санхүү, эдийн засаг, хууль, эрх зүй, нийгэм, байгаль орчин болон холбогдох бусад салбарын үндэсний, олон улсын мэргэжлийн судлаач, зөвлөх, хөндлөнгийн хараат бус зөвлөхийг нээлттэй сонгон шалгаруулж гишүүнээр томилно.
4.6.Төслийн баг тухайн төслийн хүрээнд хийгдсэн ажил, баримт бичигт дүн шинжилгээ хийн, бүрэн шинжилгээ хийх ажлын цар хүрээг тодорхойлж, шаардлагатай зардлыг тооцно.
4.7.Бүрэн шинжилгээ хийхтэй холбоотой зардлыг аймаг, нийслэлийн холбогдох төсөв болон хуулиар хориглоогүй бусад эх үүсвэрээс санхүүжүүлнэ.
4.8.Төслийн баг нь төслийн бүрэн шинжилгээг 6 сарын дотор гүйцэтгэх бөгөөд шаардлагатай тохиолдолд нэг удаа 6 сар хүртэл хугацаагаар сунгаж болно.
4.9.Төслийн баг тухайн төслийн талаар зорилтот бүлэг, нөлөөлөлд орж байгаа иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудыг оролцуулан олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, санал авна.
4.10.Төслийн багийн гишүүд нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн чиглэлээр сургалтад хамрагдсан байна.
Тав.Түншлэлийн төслийн урьдчилсан болон нарийвчилсан
техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах
5.1.Төслийн баг түншлэлийн төслийн урьдчилсан болон нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулна.
5.2.Төслийн урьдчилсан болон нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг өмнө нь боловсруулж байсан тохиолдолд энэ журмын 5.4-т заасан агуулгын хүрээнд шинэчилнэ.
5.3.Төслийн баг урьдчилсан болон нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг мэргэжлийн зөвлөх үйлчилгээ авч гүйцэтгүүлж болно. Мэргэжлийн зөвлөх үйлчилгээний зардлыг энэ журмын 4.7-д заасан эх үүсвэрээс санхүүжүүлж болно.
5.4.Урьдчилсан болон нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэлд дараахыг тусгана:
5.4.1.төслийн хэмжигдэхүйц зорилтод үндэслэн төслийн хэрэгцээ, шаардлагыг тодорхойлсон байх;
5.4.2.хууль зүйн дүн шинжилгээ, нийгмийн болон байгаль орчны нөлөөллийн шинжилгээ хийж баталгаажуулсан байх;
5.4.3.техникийн шаардлага, төслийн орц, гарц болон хүрэх үр дүнг тодорхойлсон байх;
5.4.4.төслийн үйл ажиллагаанд шаардлагатай Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу олгогдох зөвшөөрлийг тодорхойлсон байх;
5.4.5.төслийн нийт зардлыг тухайн төслийн үе шатанд шаардлагатай бүх зардлыг хамааруулан нэгдсэн дүнгээр тодорхойлсон байх;
5.4.6.түншлэлийн төслийн дагуу хувийн хэвшлийн түншлэгчээс үзүүлэх төрийн үйлчилгээний төлбөр нь зах зээлийн үнэтэй уялдсан, бүртгэл хийх боломжтой байх;
5.4.7.байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлсэн байх;
5.4.8.санхүүгийн эх үүсвэрийн боломж, түншлэлд зөвлөгөө болон дэмжлэг үзүүлэх чадавх;
5.4.9.төслийн мэдээлэл, танилцуулга, төсөл хэрэгжих бэлэн байдал, ашиглалтын хугацаа, хэрэгжүүлэх хуваарь;
5.4.10.түншлэлийн төрөл, орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх санхүүжилтийн хуваарь, хэрэглэгчийн төлбөр, хураамжийн судалгаа, зардал, үр ашгийн тооцоолол, төслийн санхүүжилтийн мэдээлэл;
5.4.11.төслийн барилга байгууламж болон үйл ажиллагааны тодорхойлолт;
5.4.12.төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах төрийн байгууллага;
5.4.13.төслийг хэрэгжүүлэхэд орон нутгаас үзүүлэх дэмжлэгийн төрөл;
5.4.14.төслийн онцлогоос хамаарсан шаардлагатай бусад мэдээлэл.
5.5.Түншлэлийн төслийн нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг тухайн төсөл хэрэгжих салбарын хууль тогтоомжийн дагуу шинжлэх ухаан, технологийн зөвлөл, эсхүл холбогдох эрх бүхий байгууллагаар хэлэлцүүлэн батлуулна.
Зургаа.Түншлэлийн эх төслийг боловсруулах
6.1.Төслийн баг түншлэлийн төслийн эх төслийг боловсруулах бөгөөд дараах шинжилгээг хийнэ:
6.1.1.мөнгөний үнэ цэнийн шинжилгээ;
6.1.2.төслийг хэрэгжүүлэх түншлэлийн төрөл, гэрээний хэлбэр, төсөл хэрэгжүүлэх хугацаа.
6.2.Түншлэлийн эх төсөлд техник, эдийн засаг, санхүү, хууль, эрх зүй, нийгэм болон байгаль орчны нөлөөллийн үндэслэл, нотолгоо, тоон баримт зэргийг тусгана.
6.3.Түншлэлийн эх төсөл боловсруулахтай холбоотой зардлыг энэ журмын 4.7-д заасан эх үүсвэрээс санхүүжүүлэх бол зардлыг тооцож, холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлүүлнэ.
Долоо.Түншлэлийн төслийн эрсдэлийг судалж, тодорхойлох
7.1.Төслийн баг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 7.2.4-т заасан аргачлалын дагуу эрсдэлийн шинжилгээг гүйцэтгэнэ.
7.2.Төслийн баг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 9.2-т заасан загварын дагуу төслийн төсөвт үзүүлэх нөлөөлөл, эрсдэл, мөн түншлэлийн гэрээний дагуу төсөвт шууд болон шууд бус төлбөрийн үүрэг, хариуцлага бий болгох эсэхийг тооцно.
7.3.Төслийн баг энэ журмын 7.1, 7.2-т тодорхойлсон эрсдэлийн үнэлгээг үндэслэн эрсдэлийн удирдлагын арга хэмжээг төлөвлөж түншлэлийн эх төсөлд тусгана.
Найм.Санал, дүгнэлт, шийдвэр гаргах
8.1.Төслийн баг түншлэлийн төслийг энэ журмын 7.2-т заасан үнэлгээгээр өндөр эрсдэлтэй, тухайн төсөлд аймаг, нийслэлээс дэмжлэг үзүүлэх боломжгүй гэж дүгнэсэн тохиолдолд аймаг, нийслэлийн Засаг дарга төслийн саналыг төсөл санаачлагчид буцаана.
8.2.Төслийн баг төслийн бүрэн шинжилгээгээр түншлэлээр хэрэгжүүлэхэд тохиромжтой гэж дүгнэсэн тохиолдолд төслийн иж бүрэн баримт бичгийг аймаг, нийслэлийн Засаг даргад бүрэн шинжилгээ хийгдэж, санал, дүгнэлт гарснаас хойш ажлын 5 өдөрт багтаан хүргүүлнэ.
8.3.Төслийн баг төслийн баримт бичгийн иж бүрдэлд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 21.2-т заасан мэдээллийг тусгасан хяналтын хуудсыг хамт хүргүүлнэ.
8.4.Аймаг, нийслэлийн Засаг дарга төслийн бүрэн шинжилгээнд үндэслэн тухайн төслийг түншлэлээр хэрэгжүүлэх санал, дүгнэлтийг түншлэл болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагуудад зөвшилцөхөөр хүргүүлнэ. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох мэдээллийг хүлээж авснаас хойш ажлын 10 өдрийн дотор түншлэлээр хэрэгжүүлэх гэж буй төсөл Төсвийн тухай хуульд нийцэж байгаа эсэхийг хянаж, хариу өгнө. Түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ажлын 10 өдрийн дотор түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл нь Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль болон Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд нийцэж байгаа эсэхийг хянаж, хариу өгнө.
8.5.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ журмын 8.4-т заасны дагуу санхүү, төсвийн асуудал болон түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр төслийг түншлэлээр хэрэгжүүлэх санал, дүгнэлтийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлнэ.
8.6.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ журмын 8.5-д заасан санал, дүгнэлтийг хэлэлцэж, төслийг түншлэлээр хэрэгжүүлэх эсэх шийдвэрийг гаргана.
8.7.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас төслийг түншлэлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн тохиолдолд аймаг, нийслэлийн Засаг дарга төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулна.
----о0о----
Хавсралт 1
ТӨСЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТАНИЛЦУУЛГА
Маягт 1.Төслийн үндсэн мэдээлэл
Төслийн нэр |
...................................... |
Төслийн зорилго |
....................................... |
Төслийн зорилтууд |
....................................... |
Санал байгууллагууд |
...................................... |
№ |
Үзүүлэлт |
Танилцуулга |
||
1 |
Төсөл хэрэгжих салбар |
...................... |
||
2 |
Төсөл хэрэгжих дэд салбар |
....................... |
||
3 |
Төсөл хэрэгжих байршил /Хэд хэдэн байршилд хэрэгжих төсөл бол байршил тус бүрээр мэдээллийг оруулна/ |
Аймаг, хот 1 |
...................... |
|
Сум, дүүрэг 1 |
...................... |
|||
Хаяг 1 |
...................... |
|||
Аймаг, хот ... n |
...................... |
|||
Сум, дүүрэг ... n |
...................... |
|||
Хаяг … n |
...................... |
|||
4
|
Газрын асуудал шийдэгдсэн эсэх |
Үгүй бол |
Шалтгаан, тайлбар |
............. |
Тийм бол |
Гэрчилгээний дугаар |
............ |
||
Гэрчилгээний төрөл |
Аль нэгийг сонгоно уу: а) эзэмших б) ашиглах в) өмчлөх |
|||
Гэрчилгээ олгосон огноо |
он: ... сар: ...өдөр: .... |
|||
Гэрчилгээ дуусах огноо |
он: ... сар: ...өдөр: ... |
|||
Шийдвэр гаргасан |
Аймаг /нийслэл/: ..... Сум, дүүрэг: ............ Албан тушаал: ...... Нэр: ........................ |
|||
5 |
Төслийн нийт төсөвт өртөг: /сая.төгрөгөөр илэрхийлэх ба төслийн нийт төсөвт өртгийн дүн/ |
................... сая.төгрөг |
||
6 |
Төсөл хэрэгжих хугацаа: /Нийт хэдэн жилийн дотор хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг тодорхой бичих/ |
Бүтээн байгуулалт |
||
Хугацаа: ..............сар Эхлэх он: ............ Дуусах он: ............ |
||||
Ашиглалт, үйлчилгээ |
||||
Хугацаа: ..............жил Эхлэх он: ............ Дуусах он: ............ |
||||
7 |
Төслийн хэрэгцээ, шаардлага |
Эрэлт, хэрэгцээ, шаардлага |
.............................. .............................. |
|
Зах зээлийн өнөөгийн төлөв байдал |
.............................. .............................. .............................. |
|||
8 |
Хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөө |
Хүрээлэн буй орчинд ээлтэй технологи, менежментийн шийдэлтэй эсэх: ............................................. ............................................. |
||
Хүрээлэн буй орчныг хамгаалах хариуцлагын тогтолцоог нэвтрүүлсэн эсэх: ............................................ ............................................ |
||||
9 |
Бүс, орон нутгийн хөгжилд үзүүлэх нөлөө |
Төсөл хэрэгжих бүс, орон нутгийн эдийн засгийн хэрэгцээ, шаардлагыг хангаж буй эсэх: ............................................ ............................................ |
||
Төсөл хэрэгжих бүс, орон нутгийн нийгмийн хэрэгцээ, шаардлагыг хангаж буй эсэх: ........................................... ........................................... |
||||
Төсөл хэрэгжих бүс, орон нутгийн дэд бүтцийн хэрэгцээ шаардлагыг хангаж буй эсэх: .......................................... .......................................... |
||||
10 |
Хувийн хэвшил өөрийн санаачилгаар төслийн санал ирүүлсэн бол |
Байгууллагын нэр: |
........................... |
|
Үйл ажиллагааны чиглэл: |
........................... |
|||
Үүсгэн байгуулагдсан огноо: |
............................ |
|||
Туршлага, гүйцэтгэж байсан томоохон ажлын мэдээлэл: |
........................... |
|||
Байгууллагын санхүүгийн чадавх: |
........................... |
|||
Хувийн хэвшлийн байгууллагын хариуцсан ажилтан |
Нэр: ............................... Албан тушаал: ........................ Утас /ажил, гар/: ........................... И-мэйл: .......................... |
|||
12 |
Төслийн өнөөгийн байдал: /Төслийн хүрээнд хийгдсэн ажлуудын талаар товч танилцуулга/ |
...................................................... ...................................................... |
||
13 |
Бүтээгдэхүүн, үйлчилгээний товч танилцуулга |
...................................................... ...................................................... |
||
14 |
Аймаг, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын тухайн төсөл хариуцсан мэргэжилтэн |
Нэр: ................................................ Албан тушаал: ............................. Утас /ажил, гар/: ........................... И-мэйл: ........................................... |
Маягт 2.Төслийн нийгмийн ач холбогдлын мэдээлэл
№ |
Үзүүлэлт |
Танилцуулга |
1 |
Нийгмийн/иргэдийн эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөлөл |
|
2 |
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд нөлөөлөх нөлөөлөл |
|
3 |
Иргэдийн мэдлэг, боловсролын түвшнийг дээшлүүлэхэд үзүүлэх нөлөөлөл |
|
4 |
Ядуурлыг бууруулахад нөлөөлөх нөлөөлөл |
|
5 |
Тухайн бус, орон нутгийн хөгжилд үзүүлж буй нөлөөлөл |
|
6 |
Байгаль орчны нөлөөлөх нөлөөлөл |
|
7 |
Технологи, инновацын хөгжилд нөлөөлөх нөлөөлөл /Нэвтрүүлэх дэвшилтэт техник, технологи тус бүрээр/ |
|
8 |
Бусад |
|
Маягт 3.Төслийн эдийн засгийн үр ашгийн талаарх мэдээлэл
№ |
Үзүүлэлт |
Танилцуулга |
1 |
Экспортод чиглэсэн |
|
2 |
Импортыг орлох |
|
3 |
Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх |
|
4 |
Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих |
|
5 |
Төсөл хэрэгжих хугацаанд улсад төлөх нийт татвар, төлбөр хураамж /сая.төг/ |
|
6 |
Шинээр бий болгох ажлын байрны тоо |
|
7 |
Бусад |
|
Маягт 4.Төсөл хэрэгжүүлэх салбарын хууль, эрх зүйн орчны мэдээлэл
№ |
Үзүүлэлт |
Танилцуулга |
Төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой хууль зүйн үндэслэл, эрх зүйн орчин |
||
1 |
Төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой хууль, эрх зүйн акт /Хууль, эрх зүйн актын нэр, холбогдох заалт/ |
|
2 |
Төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой шинээр боловсруулах, эсхүл нэмэлт, өөрчлөлт оруулах хууль, захиргааны хэм хэмжээний акт байгаа эсэх /Хэрэв байгаа бол хууль, хэм хэмжээний актын хэрэгцээ, шаардлагын талаарх судалгаа, үндэслэлийг тодорхой бичих/ |
|
3 |
Төрийн дэмжлэг, онцгой зохицуулалт /аливаа хууль, журам, хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу онцгой зохицуулалтад хамрагдах эсэх, эсхүл татварын болон татварын бус хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, экспорт, импортын хязгаарлалт, урамшуулал эдлэх гэх мэт төрийн дэмжлэгийн хэлбэрүүд/ |
|
Маягт 5.Төсөл хөгжлийн бодлого, төлөвлөлттэй нийцэж байгаа талаарх мэдээлэл
№ |
Үзүүлэлт |
Танилцуулга |
Хөгжлийн бодлогын баримт бичгийн зорилго, зорилттой нийцэж байгаа эсэх |
||
1 |
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого 2050-тай нийцэх байдал /Аль зорилтыг хангахад нөлөөлөхийг тодорхой бичнэ/ |
|
2 |
10 хүртэлх жилийн дунд хугацааны хөгжлийн бодлогын зорилттой нийцэх байдал /Аль зорилтыг хангахад нөлөөлөхийг тодорхой бичнэ/ |
|
3 |
5 хүртэлх жилийн дунд хугацааны хөгжлийн бодлогын зорилттой нийцэх байдал /Аль зорилтыг хангахад нөлөөлөхийг тодорхой бичнэ/ |
|
4 |
"Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр"-тэй нийцэж буй байдал /Хэддүгээр заалттай хэрхэн нийцэж буйг тодорхой бичнэ/ |
|
5 |
Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн хөгжлийн бодлогын баримт бичигтэй нийцэж буй байдал /Бодлогын баримт бичгийн нэр, заалтыг тодорхой бичнэ/ |
|
6 |
Тухайн аймаг, нийслэлийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй нийцэж буй байдал |
|
Маягт 6.Төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангагдсан
байдлын талаарх мэдээлэл
№
|
Судалгаа шинжилгээний ажил, боловсруулсан баримт бичгийн бүрдэл |
Танилцуулга /Хийгдсэн судалгаа, шинжилгээг ирүүлэх/ |
1 |
Суурь судалгаа: /Хууль, эрх зүйн орчин, төслийн эрэлт, хэрэгцээ шаардлага, нөхцөл байдлын шинжилгээ гэх мэт суурь судалгаануудыг тусгах/ |
|
2 |
Макро эдийн засгийн өнөөгийн байдлын шинжилгээ: /ДНБ, эдийн засгийн өсөлт, төсөл хэрэгжих салбарын ДНБ-д эзлэх хувь гэх мэт макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд шинжилгээ хийж, төсөлд/төслийн үзүүлэх нөлөөллийг урьдчилсан байдлаар томьёолно/ |
|
3 |
Төсөл хэрэгжих салбар, дэд салбарын өнөөгийн байдлын шинжилгээ /төсөл хэрэгжих салбар, дэд салбарын хөгжлийн түвшин, үр дүн, нөхцөл байдлыг тодорхойлдог үндсэн суурь үзүүлэлтүүд ямар байгаа, тэдгээрийг урт, дунд, богино хугацаанд хэрхэн өөрчлөх зорилтыг Засгийн газраас дэвшүүлсэн болон тэдгээр зорилтоо хангах үүднээс авч хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, арга хэмжээнүүд, тэдгээрийн явц, үр дүн ямар байгаа зэргийг тодорхойлно/ |
|
4 |
Урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл /Хийгдсэн бол ирүүлэх/ |
|
5 |
Нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл /Хийгдсэн бол ирүүлэх/ |
|
6 |
Бусад улсын хувьд ижил төстэй төслийн хэрэгжсэн байдлын талаарх туршлагын судалгаа |
|
7 |
Бодлогын судалгаа |
|
8 |
Зураг төсөл /Зураг төсөл хийгдсэн бол ирүүлэх/ |
|
9 |
Төсөв /Төсөв хийгдсэн бол ирүүлнэ. Хийгдээгүй бол төсөл санаачилсан байгууллага урьдчилсан байдлаар төсвийг тооцоолж ирүүлнэ/ |
|
10 |
Холбогдох байгууллагуудаас санал, судалгаа авсан эсэх |
|
Маягт 7.Төслийн дэд бүтцийн хэрэгцээний мэдээлэл
/төслийн нийт хүчин чадлаар тооцно/
№ |
Дэд бүтэц |
Хэмжих нэгж |
Нийт хэрэгцээ |
Одоогийн байдал |
Өргөтгөх/Шинээр барих |
Тайлбар |
1 |
Эрчим хүчний хангамж |
..... |
..... |
..... |
..... |
..... |
2 |
Дулаан хангамж |
..... |
..... |
..... |
..... |
..... |
3 |
Ахуйн ус хангамж |
.... |
..... |
..... |
..... |
...... |
4 |
Технологийн ус хангамж |
..... |
..... |
..... |
..... |
..... |
5 |
Цэвэрлэх байгууламж, ариутгах татуурга |
..... |
...... |
..... |
..... |
..... |
6 |
Мэдээлэл, харилцаа холбоо |
..... |
..... |
..... |
...... |
..... |
7 |
Авто зам |
..... |
..... |
..... |
...... |
..... |
8 |
Төмөр зам |
..... |
..... |
..... |
...... |
..... |
9 |
Бусад |
..... |
..... |
..... |
...... |
..... |
Тайлбар: Тухайн түншлэлийн төслийн онцлогоос хамаарч дээрх хүснэгтэд заасан дэд бүтцийн мэдээллийг бүрэн бөглөх шаардлагагүй.
Маягт 8.Ажлын байрны мэдээлэл
№ |
Мэргэжлийн чиглэл |
Шууд ажлын байр |
Шууд бус ажлын байр |
||||||
Дотоод ажиллах хүч |
Гадаад ажиллах хүч |
Дотоод ажиллах хүч |
Гадаад ажиллах хүч |
||||||
T1 |
T2 |
T1 |
T2 |
T1 |
T2 |
T1 |
T2 |
||
1 |
Удирдах ажилтан |
.... |
.... |
.... |
.... |
.... |
.... |
.... |
.... |
2 |
Инженер технологийн ажилчид |
.... |
.... |
.... |
.... |
.... |
.... |
.... |
.... |
3 |
Мэргэжлийн ажилчид |
.... |
.... |
.... |
.... |
.... |
.... |
.... |
.... |
4 |
Бусад ажилчид |
.... |
.... |
.... |
.... |
.... |
.... |
.... |
.... |
|
Нийт |
.... |
.... |
.... |
.... |
.... |
.... |
.... |
.... |
Шууд ажлын байр: Тухайн төслийг хэрэгжүүлснээр бий болгосон шууд хөдөлмөр эрхлэлт буюу шууд цалин авдаг, хөдөлмөрийн гэрээ байгуулсан үндсэн ажилтнууд ба төслийн талбай дээр байнга ажиллах гэрээт ажилтнууд орно.
Шууд бус ажлын байр: Тухайн төслийг хэрэгжүүлснээр бий болгосон шууд бус хөдөлмөр эрхлэлт буюу гэрээлэгчид, тухайн компанийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажилтан орно. Энэ нь урт хугацааны ажлын байр биш байж болно. Жишээ нь: Гэрээт байгууллагаас цалин авдаг, төслийн ханган нийлүүлэгч байгууллага, эсхүл гэрээт байгууллагын ханган нийлүүлэгч ба гэрээлэгч байгууллагад ажилладаг гэх мэт.
----о0о----
Текст томруулах
A
A
A