A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 25

Төрийн ордон, Улаанбаатар хот

"Засгийн газарт чиглэл өгөх тухай" Улсын Их Хурлын тогтоолд өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Засгийн газарт чиглэл өгөх тухай" Монгол Улсын Их Хурлын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 75 дугаар тогтоолын 1 дэх заалтын, 1, 2, 3 дахь дэд заалтын "Шинэ Зуунмод" гэснийг "Хүннү" гэж тус тус өөрчилсүгэй.

2.Энэ тогтоолыг Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН