- Нүүр
- Сайдын тушаал, Сайдын тушаал
- ЖУРАМ, АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ /"Нөхөх олговрын зориулалтаар хөрөнгийн үнэлгээ хийх журам"-ыг нэгдүгээр, "Нөхөх олговрын зориулалтаар хөрөнгийн үнэлгээ хийх аргачлал"-ыг хоёрдугаар хавсралтаар/
САНГИЙН САЙД, ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр
Дугаар А/247, 152
Улаанбаатар хот
ЖУРАМ, АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4 дэх заалт, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Нөхөх олговрын зориулалтаар хөрөнгийн үнэлгээ хийх журам"-ыг нэгдүгээр, "Нөхөх олговрын зориулалтаар хөрөнгийн үнэлгээ хийх аргачлал"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Ж.Ганбат/, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга /С.Төмөрхүү/-д нарт даалгасугай.
3.Энэ тушаалыг баталсантай холбогдуулан Сангийн сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан "Аргачлал батлах тухай" 2020 оны 202/196 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Ж.БАТСУУРЬ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх