A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 72

Улаанбаатар хот

ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ТӨРӨЛЖСӨН САНГИЙН ХӨРӨНГИЙН УДИРДЛАГЫН БОДЛОГО БАТЛАХ ТУХАЙ

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 7.1.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Ирээдүйн өв сангийн хөрөнгийн удирдлагын бодлого"-ыг 1 дүгээр хавсралт, "Хуримтлалын сангийн хөрөнгийн удирдлагын бодлого"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2.Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сангийн хөрөнгийн удирдлагын бодлогыг хэрэгжүүлж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан нарт даалгаж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд зөвлөсүгэй.

3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаярт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН