A

A

A

Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр

Дугаар А/37, А/31

Улаанбаатар хот

АРГАЧЛАЛ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.18 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Хүрээлэн байгаа орчны хохирол тооцох аргачлал"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү тушаалын хэрэгжилтийг зохион байгуулж, мөрдөж ажиллахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга (Э.Баттулга), Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга (Н.Мягмар) нарт даалгасугай.

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны А/156 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД С.ОДОНТУЯА

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД О.АЛТАНГЭРЭЛ