A

A

A

Бүлэг: 1979

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД, ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр

Дугаар А/06, А/04

Улаанбаатар хот

ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Хүдрийн далд уурхайн аюулгүй байдлын дүрэм"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Дүрмийг аж ахуйн нэгж, байгууллагуудад сурталчлан, хэрэгжилтийг хангуулж ажиллахыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Д.Сагараадорж)-т, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн бодлогын газар (Д.Ренчиндорж)-т тус тус даалгасугай.

3.Дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Салбарын хяналтын газар (Д.Даваадорж)-т, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газар (Б.Нарангарав)-т, Ашигт малтмал, газрын тосны газар (Ш.Ганхуяг)-т тус тус даалгасугай.

4.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Уул уурхайн сайд, Хөдөлмөрийн сайдын 2015 оны 229, А/232 дугаар хамтарсан тушаалыг хүчингүйд тооцсугай.

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД Ц.ТУВААН

ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН