A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 78

Улаанбаатар хот

ГЭРЭЭНИЙ ЖИШИГ НӨХЦӨЛ ХЭРЭГЛЭХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Монгол Улсын Засгийн газраас 2025 оныг "Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан нийслэл хотод хэрэгжүүлэх томоохон (мега) төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор тендер шалгаруулалт, хөрөнгө оруулалтын гэрээнд Олон улсын зөвлөх инженерүүдийн холбоо (FIDIC)-ны гэрээний жишиг нөхцөлийг хэрэглэх арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Н.УЧРАЛ