A

A

A

Бүлэг: 1979

АРХАНГАЙ АЙМАГ ӨГИЙНУУР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 10

Зэгстэй

ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.7 дахь заалт, татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг,  Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3 дахь заалтуудыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хоёрдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Малын тоо толгой тус бүрт ногдох албан татварын хэмжээг нэгдүгээр хавсралтад зааснаар тогтоож баталсугай.

2.Малчны амьжиргааг дэмжих зорилгоор малчны өмчилж байгаа малын тоо толгойд "0" төгрөгөөр ногдуулах малын тоог хоёрдугаар хавсралтад зааснаар тогтоож баталсугай.

3.Энэ тогтоолыг "Захиргааны хэм хэмжээний актын бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл"-д нийтлүүлсэний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдөнө.

4.Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга (Ш.Үүрцайх)-д даалгасугай.

5.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА А.БАЯНМӨНХ