A

A

A

Бүлэг: 1979

АРХАНГАЙ АЙМАГ ЦЭЦЭРЛЭГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр

Дугаар 03/04

Их-хужирт

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 35 дугаар зүйлийн 35.1.14, 20 дугаар зүйлийн 20.1.3 дахь заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6,3 дахь заалтыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит, 3 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын малчин, мал бүхий этгээдээс авах нэг малд ногдох албан татварын хэмжээг 5 төрөл тус бүрээр дараах байдлаар шинэчлэн тогтоосугай.

Малын төрөл

Нэг малд ноогдох татварын хэмжээ (төгрөгөөр)

1

Адуу

500

2

Үхэр

500

3

Тэмээ

500

4

Ямаа

500

5

Хонь

200

2.Шинэчлэн тогтоосон малын тоо толгойн албан татварыг хугацаанд нь бүрэн төлүүлэх ажлыг зохион байгуулах, тогтоолыг иргэдэд сурталчилан таниулах арга хэмжээ авч ажиллахыг сумын Засаг дарга (Э.Пүрэв-Очир)-д даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга (Б.Мягмарсүрэн)-д үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоолыг баталсантай холбогдуулан "Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай" иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 09 дугаар сарын 28-ны өдрийн 34 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Б.МЯГМАРСҮРЭН