A

A

A

Бүлэг: 1979

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр

Дугаар А/54

Улаанбаатар хот

ЗААВАРТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Галт зэвсгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны А/72 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын заавар"-ын Дөрөвдүгээр зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай.

1/"Дөрөвдүгээр зүйл.Суралцагчид тавигдах шаардлага

Хэвлэх

4.1.Сургалтад хамрагдах иргэн, хуулийн этгээдийн ажилтанд дараах шаардлага тавигдах бөгөөд холбогдох баримт бичгийг "Төрийн үйлчилгээний нэгдсэн систем "E-Mongolia"-ээр бүрдүүлнэ.

4.1.1.Иргэн дараах баримт бичгийг:

a)Иргэний үнэмлэхийн лавлагаа;

б)Оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа;

в)Галт зэвсэг ашиглахад харшлах өвчин, гэмтэл согогийн жагсаалтад заасан өвчин, эмгэггүйг тодорхойлсон эрүүл мэндийн хуудас;

г)Төлбөр төлсөн баримт.

4.1.2.Харуул хамгаалалтын болон спорт сургалтын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд ажилтнаа сургалтад хамруулахдаа дараах баримт бичгийг:

a)Сургалтад хамруулах тухай хүсэлт;

б)Харуул хамгаалалтын болон спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн лавлагаа;

в)Гэрээт харуул хамгаалалтын сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар.

4.2.Галт зэвсгийн сургалтад хамрагдсаныг нотлох баримт бичигтэй иргэдэд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв нь галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын гэрчилгээг олгож болох бөгөөд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

4.2.1.Галт зэвсгийн сургалтад хамрагдсаныг нотлох баримт бичигтэй иргэн дараах баримт бичгийг:

а)Буудлага спортын холбооны тодорхойлолт (Буудлага спортын холбооны улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрчилгээний лавлагаа, тодорхойлолт, хүсэлт);

б)Цэрэг, цагдаагийн сургууль (галын бэлтгэлд хамрагдсан) төгсөж, олгосон баримт бичиг, түүний хавсралт;

в)Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тусгай албадын үндсэн чиг үүрэг гүйцэтгэдэг алба хаагчид олгосон албан байгууллагын тодорхойлолт;

г)Гэрээт харуул хамгаалалтын сургалтад хамрагдсаныг нотлох гэрчилгээг тус тус бүрдүүлэхээс гадна энэ зааврын 4.1.1-д заасан баримт бичгийг бүрдүүлсэн байна.

4.3.Сургалтаас чөлөөлөгдөж сургалтын гэрчилгээ авах иргэн "Сургалтын төлбөрийн хэмжээ, зардлын норматив батлах тухай" дотоод хэргийн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан шийдвэрт заасан тарифын дагуу гэрчилгээний үнийг төлнө.".

2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Захиргааны удирдлагын газрын дарга (цагдаагийн хурандаа Л.Нямдаваа)-д даалгасугай.

3.Тушаалыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА, БРИГАДЫН ГЕНЕРАЛ Т.СҮХБОЛД