A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 82

Улаанбаатар хот

ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн "Засгийн газарт чиглэл өгөх тухай" Улсын Их Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Монголын Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг 2025 онд тэмдэглэн өнгөрүүлсүгэй.

2.Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

3.Ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх, арга хэмжээг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллахыг Ажлын хэсэг (Н.Учрал)-т, ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.НОМИН