A

A

A

Бүлэг: 1979

УВС АЙМАГ ТАРИАЛАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар 2/05

Хархираан боом

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3 дахь хэсгийг үндэслэн ТОГТООХ НЬ:

1.Тус сумын нутаг дэвсгэрт байгаа малыг өмчилж буй малчин, мал бүхий этгээдээс авах албан татварыг

Адуу- 500 төгрөг Үхэр- 500 төгрөг Хонь- 500 төгрөг Ямаа- 500 төгрөг Тэмээ- 0 төгрөг байхаар малын төрөл тус бүрээр тогтоосугай.

2.Албан татварыг хуулийн хугацаанд нь сумын төсөвт төвлөрүүлэх талд анхаарч төлөвлөгөө боловсруулж орлогыг хууль дүрмийн дагуу малчдын нэн шаардлагатай төсөл арга хэмжээнд төсөвлөж жил бүрийн төсөвт тусгаж ажиллахыг Засаг дарга (З.Тэгшжаргал)-д даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга (Ц.Батзул)-д үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 16/04 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.

ДАРГА И. БҮҮВЭЙ