A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 109

Улаанбаатар хот

АЖИЛ, АМРАЛТЫН ЦАГИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Монгол үндэстний уламжлалт баяр Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1 тасарч, шинийн 2, 3-ны өдөр Бямба, Ням гарагт тохиож байгаатай холбогдуулан 2025 оны 03 дугаар сарын 03, 04, 05-ны өдрийн Даваа, Мягмар, Лхагва гарагт ажилтан, албан хаагчдыг амрааж, 2025 оны ажлын жилд багтаан нөхөж ажиллуулах зохицуулалт хийхийг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлагад даалгасугай.

2.Ажилтны ажил, амралтын цагийг энэ тогтоолын 1-д заасны дагуу зохицуулах арга хэмжээ авахыг Засгийн газрын бус төрийн бусад байгууллага болон аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад зөвлөсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН