A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2025 оны 2 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар А/100

Чойбалсан

СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ЦАГИЙН ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.3, 16.5, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 23 дугаар зүйлийн 23.1, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны А/419 дүгээр "Согтууруулах ундаа худалдах, үйлчлэх тусгай зөвшөөрөл авах үйлчилгээний ангилал, тавигдах шаардлагыг батлах тухай" тушаал, 2024 оны А/458 дугаар "Тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газруудын согтууруулах ундаа, худалдах түүгээр үйлчлэх цагийн хязгаарыг хавсралтаар баталсугай.

2.Захирамжийг холбогдох хууль, журмын дагуу Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлж, олон нийтэд сурталчлан таниулж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс (Ц.Баяржаргал), Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс (Н.Гэрэлцэцэг)-т тус тус даалгасугай.

3.Эрх бүхий аж ахуйн нэгжүүдийн ажиллах цагийн хязгаарт хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулж ажиллахыг Цагдаагийн газар (Цагдаагийн дэд хурандаа П.Мөнхбаяр), сумдын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

4.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын А/444 дүгээр 2015 оны "Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг тогтоох тухай", 2017 оны А/392 дугаар "Захирамжид өөрчлөлт оруулах тухай" захирамжийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч (Ч.Ганбат) -д үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА Ш.ЁЛ