A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 110

Улаанбаатар хот

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 32.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай" Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 31 дүгээр тогтоолын 1 дэх заалтын "2025 онд" гэснийг "2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд" гэж өөрчилсүгэй.

2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН