- Нүүр
- Сайдын тушаал
- БАРИЛГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА БАТЛАХ ТУХАЙ /Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд үйлчилгээний хөлс тогтоох, хяналт тавих нөхцөл, шаардлага/

ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2025 оны 2 дугаар сарын 10-ны өдөр
Дугаар 36
Улаанбаатар хот
БАРИЛГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13 дахь заалт, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.15 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд үйлчилгээний хөлс тогтоох, хяналт тавих нөхцөл, шаардлага"-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэ тушаалыг холбогдох байгууллагуудад хүргүүлэх, нийтэд мэдээллэх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Барилга, барилгын материалын бодлого зохицуулалтын газарт үүрэг болгосугай.
3.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч /С.Төмөрхүү/-д даалгасугай.
САЙД Ж.БАТСУУРЬ
Текст томруулах
A
A
A
