A

A

A

Бүлэг: 1979

ОЙН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар А/10

Улаанбаатар хот

МОД БЭЛТГЭХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

Мод бэлтгэх заавар батлах тухай Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1 дэх заалт, 8.4 дэх хэсэг, Ойн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.5 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Мод бэлтгэх зааврыг нэгдүгээр, бэлтгэх модны саналын хуудасны загварыг хоёрдугаар, гүйцэтгэлийн тайлангийн загварыг гуравдугаар, мод бэлтгэх гэрээний загварыг дөрөвдүгээр, мод бэлтгэх гэрээний биелэлт дүгнэх хуудасны загварыг тавдугаар, мод тээвэрлэх хяналтын хуудасны загварыг зургаадугаар, мод бэлтгэх, эхлэл, төгсгөлийн актын загварыг долдугаар, мод бэлтгэлийн технологийн картын загварыг наймдугаар хавсралтын ёсоор баталсугай.

2.Энэхүү зааврыг үйл ажиллагаандаа мөрдөж, орон нутгийн түвшинд хэрэгжүүлж ажиллахыг сумын болон сум дундын ойн ангийн дарга нарт үүрэг болгосугай.

3.Аймаг, нийслэл, сумын ИТХ, шат шатны Засаг дарга нарт болон Байгаль орчны газар, улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаадын дарга нарт тус зааврыг мөрдөж ажиллах талаар зөвлөмж хүргүүлэх ажлыг шуурхай зохион байгуулан арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Ойн нөөцийн хэлтэс (Г.Бат)-д, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Захиргаа, удирдлагын хэлтэс (Д.Гантулга)-д үүрэг болгосугай.

ДАРГА Б.ОЮУНСАНАА