- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- "ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛД АРИЛЖИХААР ГАРГАХ ХАДГАЛАМЖИЙН СЕРТИФИКАТЫГ БҮРТГЭХ, АРИЛЖИХ, ТАЙЛАГНАХ ЖУРАМ" БАТЛАХ ТУХАЙ
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр
Дугаар 07
Улаанбаатар хот
"ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛД АРИЛЖИХААР ГАРГАХ ХАДГАЛАМЖИЙН СЕРТИФИКАТЫГ БҮРТГЭХ, АРИЛЖИХ, ТАЙЛАГНАХ ЖУРАМ" БАТЛАХ ТУХАЙ
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 191.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1."Үнэт цаасны зах зээлд арилжихаар гаргах хадгаламжийн сертификатыг бүртгэх, арилжих, тайлагнах журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэ тогтоолын 1-т заасан журмыг баталсантай холбогдуулан өөрийн байгууллагын холбогдох дүрэм, журамд зохих өөрчлөлтийг оруулж, Санхүүгийн зохицуулах хороогоор батламжлуулахыг "Монголын хөрөнгийн бирж" ХК, "Улаанбаатар үнэт цаасны бирж" ХК (М.Даваажаргал), "Чингис хаан хөрөнгийн бирж" ХХК (Г.Дашзэвгэ), "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК, "Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо" ГҮТББ (Ц.Содхүү)-д тус тус үүрэг болгосугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын албанд даалгасугай.
ДАРГА Т.ЖАМБААЖАМЦ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх