- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ДУНДГОВЬ АЙМГИЙН ДЭЛГЭРЦОГТ СУМЫН ТАТВАР ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
ДУНДГОВЬ АЙМГИЙН ДЭЛГЭРЦОГТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр
Дугаар 15
Амардалай
ТАТВАР ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3,35 дугаар зүйлийн 35.1.10,48 дугаар зүйлийн 48.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 6 дугаар зүйлтийн 6.1, 6.2 дахь заалтуудыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Тус Дэлгэрцогт сумын хэмжээнд нэг малын тоо толгойд ноогдуулах татварын хувь хэмжээг дор дурдсанаар тогтоосугай.
-Тэмээ 1000
-Адуу 500
-Үхэр 500
-Хонь 200
-Ямаа 250
2.Холбогдох материалыг журмын дагуу бүрдүүлсэн Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг Хурлын нарийн бичгийн дарга (Н.Загдхорол), Татварын улсын байцаагч (Д.Ганчимэг)нарт үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 11 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА П.АМГАЛАНБААТАР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх