A

A

A

  • Нүүр
  • Эрчим хүчний зохицуулах хороо
  • Өмнөговь аймгийн "Даланзадгадын дулааны цахилгаан станц" ТӨХК-ийн төсөвт байгууллагад борлуулах дулааны эрчим хүчний тарифыг 1 дүгээр хавсралтаар, үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллага болон орон сууц, айл өрхөд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг 2 дугаар хавсралтаар, "Даланзадгадын дулаан хангамжийн газар" ОНӨААТҮГ-т худалдах дулааны тарифыг 3 дугаар хавсралтаар батлах тухай
Бүлэг: 1979

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр

Дугаар 25

Улаанбаатар хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

  Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалт, 9.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, "Даланзадгадын дулааны цахилгаан станц" ТӨХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01/397 дугаар албан бичгээр ирүүлсэн тарифын саналыг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1.Өмнөговь аймгийн "Даланзадгадын дулааны цахилгаан станц" ТӨХК-ийн төсөвт байгууллагад борлуулах дулааны эрчим хүчний тарифыг 1 дүгээр хавсралтаар, үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллага болон орон сууц, айл өрхөд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг 2 дугаар хавсралтаар, "Даланзадгадын дулаан хангамжийн газар" ОНӨААТҮГ-т худалдах дулааны тарифыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан тарифыг “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлэгдсэн өдрөөс, 2, 3 дугаар хавсралтаар баталсан тарифыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус мөрдөж ажиллахыг “Даланзадгадын дулааны цахилгаан станц” ТӨХК (Д.Эрдэнэтөгс), “Даланзадгадын дулаан хангамжийн газар” ОНӨААТҮГ (Б.Мөнх-Амар)-т үүрэг болгосугай. /Энэ заалтыг 2025 оны ЭХЗХ-ны 185 дугаар тогтоолоор өөрчилсөн./

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Тариф батлах тухай” 521 дүгээр тогтоол, 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Тариф батлах тухай” 132 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт, 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Тариф батлах тухай” 541 дүгээр тогтоолыг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгосугай/Энэ заалтыг 2025 оны ЭХЗХ-ны 185 дугаар тогтоолоор өөрчилсөн./  /Энэ заалтыг ЭХЗХ-ны 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 715 дугаар тогтоолоор  өөрчилсөн./

4.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ, тарифын газар (Б.Эрдэнэбулган)-т даалгасугай.

ДАРГА Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ Л.ДАШМЯГМАРЖАВ

ЗОХИЦУУЛАГЧ Ц.НОРОВЖАМЦ

ЗОХИЦУУЛАГЧ Д.ЦОГОО