A

A

A

  • Нүүр
  • Эрчим хүчний зохицуулах хороо
  • Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын "Мандал Голомт" ХХК-ийн төвлөрсөн дулаан хангамжид холбогдсон төсөвт байгууллагад борлуулах дулааны эрчим хүчний тарифыг 1 дүгээр хавсралтаар, үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллага болон орон сууц, айл өрхөд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг 2 дугаар хавсралтаар батлах тухай
Бүлэг: 1979

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр

Дугаар 27

Улаанбаатар хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалт, 9.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, "Мандал голомт" ХХК-ийн 2024 оны 11 дугаар сарын 06-ны өдрийн 195 дугаар албан бичгээр ирүүлсэн тарифын саналыг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1.Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын "Мандал Голомт" ХХК-ийн төвлөрсөн дулаан хангамжид холбогдсон төсөвт байгууллагад борлуулах дулааны эрчим хүчний тарифыг 1 дүгээр хавсралтаар, үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллага болон орон сууц, айл өрхөд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан тарифыг “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлэгдсэн өдрөөс, 2 дугаар хавсралтаар баталсан тарифыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг “Мандал голомт” ХХК (С.Дарамдад)-д үүрэг болгосугай. /Энэ заалтыг  2025 оны ЭХЗХ-ны 187 дугаар тогтоолоор өөрчилсөн./

3.Энэ тогтоолыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсэн өдрөөс эхлэн Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн "Тариф батлах тухай" 498 дугаар тогтоолын хавсралтын 1 дүгээр мөрөнд заасан төсөвт байгууллагын халаалтын тариф, 3 дугаар мөрөнд заасан төсөвт байгууллагын хэрэгцээний халуун ус халаасан дулааны тарифыг тус тус хүчингүй болгосугай.

4.Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Тариф батлах тухай” 498 дугаар тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.
/Энэ заалтыг  2025 оны ЭХЗХ-ны 187 дугаар тогтоолоор өөрчилсөн./

5.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ, тарифын газар (Б.Эрдэнэбулган)-т даалгасугай.

ДАРГА Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ Л.ДАШМЯГМАРЖАВ

ЗОХИЦУУЛАГЧ Ц.НОРОВЖАМЦ

ЗОХИЦУУЛАГЧ Д.ЦОГОО